Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ. Автобусанд явсан эмэгтэйчүүд эх барьж авч, Завхан аймгийн Сонгино сумын эмч сувилагч нар хүйг нь салгаж, хүлээж авсан байна. Автабусны жолооч болон хамт явсан бүх зорчигчид сэтгэлийн хандиваа цуглуулж өгөөд, эх хүү хоёрт ерөөл өргөөд хөдөлсөн гэнэ.
Улаанбаатар-Увс чиглэлийн автобусанд эх нярайлжээ
