Хүүхэд хүчирхийлсэн хоригдлуудыг шоронгоос суллахаас нь өмнө хөнгөлөхөөр болжээ


Казахстан улсад энэ сараас нэгэн шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Хүүхэд хүчирхийлсэн хэргээр шоронд орсон хоригдлуудыг суллагдахаас нь 6 сарын өмнө хөнгөлөхөөр болжээ.

Казахстаны Эрүүл мэндийн яамны тушаалд:

“Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнийг хорих ял эдэлсний дараа суллагдахаас 6 сарын өмнө бэлэг эртхнийг нь химийн аргаар хөнгөлөх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Иймээс хорих байгууллагын захиргаа тухайн хоригдлын ял дуусахаас дор хаяж 12 сарын өмнө шүүхэд хүсэлт гаргаж, тухайн хоригдолд сэтгэцийн эмгэг байгаа эсэх, шоронгоос гараад бэлгийн хүчирхийлэл давтан үйлдэх хандлагатай эсэхийг сэтгэцийн эмчээр тогтоолгуулна. Энэ заалт нь сэтгэцийн өвчний улмаас шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамрагдсан ч ухаан санаа нь бүрэн эрүүл хоригдлуудад хэрэгжихгүй” гэж заасан байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас 10-р сарын 1-нд гаргасан уг тушаалыг 10-р сарын 11-нээс хэрэгжүүлж эхлээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *