Цахим орчинд өөрийгөө хамгаалъя


Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалаас Кибер аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Цахим орчинд өөрийгөө хамгаалах нь” сэдэвт соён гэгээрүүлэх сургалт боллоо.

Сургалтад Налайх дүүргийн ерөнхий боловсролын “Голомт”, “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, 109, 119 дүгээр сургуулийн нийт 300 орчим ахлах ангийн сурагчид хамрагдсан юм.

Энэхүү сургалтын зорилго нь сурагчдад цахим орчны аюул, эрсдэлийн талаарх ойлголт өгөх, цахим хэрэглээг зөв зохистой удирдах, хувийн мэдээлэл болон сэтгэлзүйн аюулгүй байдлаа хамгаалах мэдлэг, чадвар, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэжээ.

Сургалтын үеэр оролцогчид цахим орчинд тулгарч болох аюул, мэдээллийн урсгалаас шалтгаалах сөрөг нөлөөг хэрхэн таних, хувийн мэдээллээ хамгаалах, цахим ёс зүйг сахих талаар мэдлэгээ өргөжүүлж, мэдээллийн технологийн зөв хэрэглээний талаарх ойлголтоо тэлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *