Өвөлжөө, хаваржааны газрыг мэдээллийн санд бүртгэнэ


Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын байдлаар 16 аймгийн 132 сум, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийж ажлын явц 40.7 хувьтай байна.

Газар зүйн нэрийг улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийг тогтоох, түүхэн үйл явдлыг байршлаар нь тогтооно. Мөн төрсөн газар нутгийг тодорхойлох, өвөлжөө, хаваржаа, хот суурин газрын гудамж, зам, талбай болон аялал жуулчлалын газруудыг хаягжуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хаяг, мөн төрөл бүрийн сэдэвчилсэн газрын зураг зохиоход ашигладаг чухал шаардлагатай өгөгдөл мэдээлэл аж.

Иймд энэ ажлыг улсын хэмжээнд бүрэн, чанартай хийж гүйцэтгэхэд хангалтгүй ажиллаж байгаа орон нутгийн байгууллага, удирдлагууд анхаарч ажиллахыг хүсчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *