Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудлыг асуулт үггүйгээр шийдэж өгөхийг хүсэв


Сая хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар их хурлын дарга АН-ын шаардлагыг хүлээн авч ажлаасаа чөлөөлөгдөж шалгуулах хүсэлтээ өгсөн байна. Түүний огцрох өргөдлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж хэлэлцэх гэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нарын 67 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг өнгөрөгч долоо хоногт өргөн бариад байсан билээ. Тэдний зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэх шаардлагыг тавьж байсан билээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хурдан шийдэхийн тулд ямар нэгэн асуулт хариултгүйгээр шууд шийдэж өгөхийг хүсэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *