Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, 22 гишүүн санал хураалтад оролцсоноос 3 гишүүн дэмжиж 19 гишүүн дэмжихгүй гэсэн санал өгөв. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах санал ТББХ-гоор дэмжигдсэнгүй. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх товтой байна.
Ерөнхий сайдыг огцруулах санал ТББХ-ны хуралдаанаар дэмжигдсэнгүй
