Хүчирхийллийг даван туулсан түүх, сургамж, гарцыг эргэн дурссан нэгэн өдөр өнгөрөв. Энэ бол Даван туулагчдын V бага хурал бөгөөд “Нууц биш дуу хоолой” сэдвээр зохион байгууллаа. Уг хурлыг Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв зохион байгуулсан бөгөөд уг төв 1995 онд үүсэн байгуулагдсанаас хойш 40 мянга гаруй үйлчлүүлэгчдэд ийм үйлчилгээг үзүүлж, тэдний амьдралыг эерэг өөрчлөлт рүү хөтөлжээ.
Анх 2003 онд хүчирхийлийн даван туулагчдын Анхдугаар бага хурлыг “Гарах гарцыг хамтдаа хайцгаая“ гэсэн сэдвийн хүрээнд хаалттайгаар эмэгтэйчүүд эрвээхийн баг өмсөж зохион байгуулж байсан бол өнөөдөр эрх зүйн орчин бүрдсэн, үйлчилгээг төр өөрөө үзүүлэх механизм бүрдсэн цаг дор “Нууц биш дуу хоолой” сэвдээр 5 хурлаа нээлттэй зохион байгуулж байгаа нь бас нэг онцлог байлаа.
Тус хуралд хүчирхийллийг даван туулсан хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдөө зохион байгуулалтад оролцож, илтгэлээ тавьж, хэлэлцүүлгээ өрнүүлж, УРИАЛГА гаргадгаараа онцлог.
Даван туулагчдынхаа зурсан зургаар үзэсгэлэн гаргаж, сонирхууллаа.

