УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг ТББХ-ны хуралдаанаас дэмжлээ.
Хуралдааны эхэнд их хурлын дарга өөрийн хүсэлтээр асуулт хариулт ямар нэгэн үггүйгээр хэлэлцэж өгөх горимын санал гаргаснаар ТББХ-ны хуралдаан 17 минут үргэлжилж шийдвэрээ шуурхай гаргасан юм. Парламентын даргын үүргийг Х.Булгантуяа орлон гүйцэтгэхээр боллоо. Одоо УИХ-ын чуулганаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэнэ.
