Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил”-ийн хүрээнд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөгжлийн бэрхшээлтэй хоригдол, баривчлагдсан этгээдийн өрөөг тохижуулжээ. Орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн санхүүжилтээр Цагдан хорих, Баривчлах байранд хөгжлийн бэрхшээлтэй хүний өрөөг шинээр тохижуулан, ашиглалтад орууллаа. Тус өрөөг бүрэн тохижуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орчин нөхцөл бүрдсэн гэнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын өрөөг тохижууллаа
