УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өглөөний 10.00 цагаас эхэлсэн ч ирц бүрдээгүй хэвээрээ байна. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх учиртай. Уг нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг үүднээс өөр намын төлөөлөл чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах учиртайг судлаачид мэдэгдсээр байгаа ч их хурлын дэд дарга Х.Булгантуяад энэ зөвлөмж огт нөлөөлсөнгүй. Тэрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй томьёоллоор санал хураах хуралдааныг эхлэнэ гэдгээ зарласан. Харин түүний энэ шийдлийг Ерөнхий сайдыг огцруулахын эсрэг зогсож байгаа гишүүд сайд нар эсэргүүцэж чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа билээ. Үдээс өмнөх чуулганы ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй завсарласан. Үдээс хойшх хуралдаан эхэлсэн ч мөн л ирц хангалтгүй хэвээр байна.
Чуулганы хуралдаан эхэлсэн ч ирц хүрээгүй тул Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна
