Өглөө 10 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган 21 цагийн байдлаар ирц нь бүрдээгүй, эхлээгүй байна


Өглөө 10 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган 21 цагийн байдлаар ирц нь бүрдээгүй, эхлээгүй байна. Одоо есөн гишүүн нэмж ирвэл ирц бүрдэнэ. Ямартай ч гадаад томилолтоос эргэн ирж байгаа гишүүд сайд нар ирцийг бүрдүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд ГХ-ны сайд Б.Батцэцэгээс гадна С.Амарсайхан,  Б.Найдалаа, Б.Бейсен, Ө.Шижир, Ж.Баясгалан, О.Алтангэрэл, Н.Номтойбаяр нарын гишүүд багтаж явсан. Гадаад руу томилолтоор явсан УИХ-ын гишүүн, сайд нар өнөө орой 19 цагт Улаанбаатарт буусан. Тэднийг шууд Төрийн ордонд ирж, чуулгандаа суух чиг үүрэг өгөөд хүлээж байгаа аж. Эдгээр гишүүд хуралдаа суух юм бол чуулганы ирц бүрдэнэ. 21 цагийн байдлаар УИХ-ын чуулган эхлээгүй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гишүүдийг орж ирэхийг шаардсан хэвээр байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *