Сар орчим хугацаанд бусадтай бүдүүлэг дээрэнгүй харилцсан сурагчдаа өмгөөлж байсан Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захиргаа мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд тус сургуулийн зарим сурагчдын гаргасан зүй бус үйлдлээс болж хохирсон иргэдээс уучлал хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн 1-р сургуулийн багш ажилтнууд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажиллахаа мэдэгдэж, ёс бус үйлдэл гаргасан сурагчдыг сурган хүмүүжүүлэхгүй байх зарчим баримтлахаа мэдэгджээ.

