Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч 10 дугаар сарын 13-нд Ардчилсан намын хөтөлбөр, шинэчилсэн Үндсэн дүрмийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзлаа. Тус намын дүрмийн зарим заалт хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр бүртгээгүй байна.
АН-ын хөтөлбөр, шинэчилсэн Үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзлаа
