Дархан хот 18, 19 дэх авто замаа нээлээ


Дархан хот байгуулагдсаны 64 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн өдрөө Дархан хот 2 шинэ замаа ашиглалтад хүлээн авлаа.

Өнөө жил 20 авто зам тавих, засахаар тус аймаг төлөвлөжээ. Үүний 18, 19 дэх нь болох Хээтэй хорооллын 4-ын 6-р байрны уулзвараас хойд төв магистрал замд нийлэх 4 эгнээ 560 м зам, Малчин багийн хороолол доторх 1.6 км авто зам юм. Эдгээр замын хөдөлгөөнийг өнөөдөр нээв. Эдгээр замыг 7-9 дүгээр сард асфальтаар хучсан юм байна.

Энэ замыг цааш үргэлжлүүлэн 31-р хорооллын төв авто зам болгохоор төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *