Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо


УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүний 111 нь суулаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй. “Байнгын хорооны дэмжээгүй шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллоор өнөөдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа санал хураав.

Санал хураалтад оролцсон гишүүдийн 40 нь дэмжиж, 71 гишүүн дэмжээгүй санал өглөө. Ийн 64 хувийн саналаар буюу нийт гишүүний олонх дэмжсэн тул Ерөнхий сайд Г.Занданшатар огцров. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *