Аймгуудын номын сангийн мэргэжилтнүүд номын дуу сонсов. Хөвсгөл аймгийн Д.Сүрэнжавын нэрэмжит нийтийн номын сангийн 14, Баянхонгор аймгийн нийтийн номын сангийн болон сумдын Соёлын төвийн 26, Сэлэнгэ аймгийн нийтийн номын сангийн болон сумдын Соёлын төвийн 10, нийт 50 номын санч, мэдээллийн ажилтанд 2025 оны 10 сарын 14-17-нд МУҮНС-ийн мэргэжилтнүүд номын сангийн үйл ажиллагааг танилцуулж, мэргэжил арга зүйн сургалтыг зохион явууллаа.
Сургалтыг “Номын сангийн салбарт мөрдөгдөж буй эрх зүйн баримтууд”, “Нийтийн номын сангуудын тайлан, өрсөлдөх чадварт нөлөөлөх нь”, “Нэгдсэн цахим систем- Коха”, “Цахим хэрэглээ ба мэдээллийн боловсрол”, “Цахим эриний номын сан”, “Номын сангийн цахим бүртгэл хөтлөлт”, “Номын сангийн ажилд хиймэл оюуны боломжуудыг ашиглах нь”, “Номын сангийн соёлын боловсролын хөтөлбөр” зэрэг сэдвээр лекц, номын сангийн сэлбэн засах чиглэлээр туршлага судлуулах зэргээр зохион байгуулаа.
