Португалд аялж явсан америк жуулчныг дээрэмдэн, хутгалж хөнөөжээ


Португалд аялж явсан хоёр америк жуулчин дээрэмдүүлж, нэг нь хутгалуулан нас барж, нөгөө нь ноцтой бэртжээ. Уг хэрэг улсын нийслэл Лиссабон хотын ойролцоо орших Кашкайш хотод шөнийн 03:16 цагт болсон байна.

Америк жуулчдын 1 нь зочид буудал руугаа явж байх үед 3 хүн гарч ирж, түүнийг дээрэмдэх гэж оролджээ. Америк жуулчин эсэргүүцэл үзүүлсний улмаас зодуулсан аж. Тэр зугтах гэж оролдох зуураа найзыгаа дууджээ. 2 дахь жуулчин тэнд очоод мөн л зодуулсан байна.

Дээрэмчид 2 америк жуулчинг зодож, 1-ийг нь хутгалчхаад, хэргийн газрыг орхин зугтжээ. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 3 сэжигтэнг цагдаа нар баривчилсан байна. Тэдний 1-ийг нь хүнийг санаатай хохироосон хэрэгт, нөгөө 2-ыг нь уг хэрэгт хамтран оролцсон хэрэгт шалгаж байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *