Стандартгүй байгаа нь бидний зовлон болсон


“Дэлхийн стандарт”-ын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсын стандартчиллын салбар 102 жилийн түүхтэй бөгөөд олон улсын Стандартчиллын байгууллагад 1979 онд нэгдэж, өдгөө 46 дахь жилдээ Дэлхийн стандартын өдрийг тэмдэглэж байна.

Энэ жил “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриан дор тэмдэглэж байна.

“Дэлхийн стандарт”-ын өдөр зохион байгуулж байгаа арга хэмжээг нээж Шадар сайд С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр “Дэлхийн стандартын өдрийн мэнд хүргэе. Бидэнд яг юу хэрэгтэй, ямар хөгжил дэвшлийг хийж байгаа, ямар ахиц дэвшил гарч байгааг дурдая. Цаашилбал бүх талын харилцан холбоо, чанарын баталгаа юу байна вэ гэдэг дээр бид илүү төвлөрч ажиллах ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ дэлхийн стандартаар хөгжих ёстой. Үе шаттай дараалалд эхнээс нь оруулж байгаа. Гэхдээ стандарттай хөгжингүй улс орнуудын хөгжил, дэвшил, хэрэглээ, соёл манай улсад хэрэгжиж бидний цаашдын дадал соёлд нэвтэрч хөгжихөд олон улсын худалдааны байгууллага, оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” гэв.

Түүнчлэн улс орнуудын хөгжил өрсөлдөх чадварыг тодорхойлж байгаа ганцхан шалгуур бол чанар. Энэ чанарыг бий болгож байгаа зүйл бол стандарт” гэлээ.

Стандартын өдөрт зориулсан илгэлт, хэлэлцүүлгээр манай улс тэр бүр стандартаа мөрдөж чадахгүй байгаа, хэрэгжүүлж чадахгүй байгааг онцолж байлаа. Үүний гол үндэс нь байгаа цөөн стандартаа хэрэгжүүлдэггүй, дуртай дуртай зүйлээ хийдэг болсонд оршдог. Эдгээр жижиг зүйлүүд нь нийлсээр хамгийн том зовлон, хамгийн том эрсдэл болсон гэдгийг онцлов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *