Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын 41 хувь нь гар угаалтуур, ус, савантай байсан бол эрүүл мэндийн байгууллагуудын 72 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэгийн ойролцоо савантай усаар гараа угаах боломжтой байна.
Монгол Улсын иргэн хэн ч бай, хаа ч байсан гараа угаах боломж бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Цэвэр гар-Бидний дархлаа” уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, НЭМГ хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр гар угаах аян эхлүүлж байна. Энэхүү аян гарын эрүүл ахуй сахих нөхцөлийг бүрдүүлэх, гарын эрүүл ахуй сахих 5 мөчийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тусламж үйлчилгээний явцад халдвар тархахаас сэргийлэх, олон нийтийн үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, олон нийтийн дунд гарын эрүүл ахуйн зөв дадал эзэмшихийн ач холбогдолыг таниулах, эзэмшүүлэх чиглэлээрх ухуулга, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэнэ.
