3 машинтай зорчиж явсан 16 хүн цасанд боогджээ


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хөх-Өвс гэдэг газар Хар-Усны рашаанаас Хатгал тосгоны чиглэлд 3 машинтай зорчиж явсан 16 иргэн өчигдөр цасанд боогджээ. Уг газар нь Хатгал тосгоноос баруун хойд зүгт 70 км зайтай аж. Иргэн Г “Ланд крузер 300”, иргэн Э “Прадо 150”, иргэн А “Ланд крузер 105” загварын машинтай, 16-уулаа вж байжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр анги 10-р сарын 15-ны өдрийн 12:57 цагт хүлээн авч очин, тэднийг цаснаас татан гаргажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *