НҮБ-ын Статистикийн комиссын 41 дүгээр чуулганаар дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 10 дугаар сарын 20-ныг “Дэлхийн статистикийн өдөр”-өөр сонгосон.
Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблей 2015 оны тогтоолоор Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд энэ өдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Дэлхийн статистикийн өдрийг:
- 2010 онд “Чанартай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар ба нэгдмэл байдал”,
- 2015 онд “Сайн мэдээлэл, бодлого, шийдвэр, сайхан амьдрал”,
- 2020 онд “Найдвартай тоон мэдээллээр эх дэлхийгээ холбоё” уриан дор тэмдэглэсэн.
- 2025 онд энэ өдрийг “Чанартай статистик мэдээллийг хүн бүрд” уриан дор тэмдэглэж байна.
