Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангана


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Хууль зүй дотоод хэргийн яамнаас тус салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахтай холбоотой стратегийн төслийг боловсруулж байна.

Энэхүү стратегийн төслийг боловсруулж, батлуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд (албан хаагч, үйлчлүүлэгч, үйлчилгээ авагч зэрэг бүх түвшинд) шударга, хүртээмжтэй, тэгш боломж бүхий орчинд оролцох нөхцөлийг бүрдүүлэх бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх үндэс суурь болох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *