Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Намууд бүлгийнхээ хурлаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад ямар байр суурь баримтлахаа илэрхийлдэг. Мөн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйл судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлэг” зохион байгуулагдах юм. Энэ 7 хоногт парламентын анхаарал хандуулах гол сэдэв бол 2026 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлэг билээ.

