Нийслэл хот энэ оны 10-р сарын 20-ны өдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Улаанбаатар хотын ЗАА анхаарууллаа. Эдгээрийг түрээслэгч аж ахуйн нэгжүүд өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйгаа хурааж эхлэх юм байна.
Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа аж. Нийслэлийн засаг дарга 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А/1453 тоот захирамж гаргаж, дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
