“Easy chip” багц төслийн хүрээнд 384 байшин, 360 гэрийг дулаалжээ


Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн 11, 16-р хорооны 872 галлагаатай өрх буюу 360 гэр, 512 байшинг НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан “EASY CHIP” багц төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дулаалах ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар энэ төсөлд хамрагдаж буй 360 гэрийг 100 хувь дулаалж дууссан бол 384 байшинд дулаалгын ажлыг хийж гүйцэтгэсэн нь 75 хувьтай үргэлжилж байна. Мөн дээрх төслийн хүрээнд төлөвлөгөөний дагуу байшин дулаалгын 26 багц ажилд 14 гүйцэтгэгч байгууллага аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд үлдсэн өрхийн дулаалгын ажлыг дуусгах юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *