Уул уурхайн шинжлэх ухаан эрдэм шинжилгээний хурал болов


ШУА-ийн Техник, технологийн салбарын Бага чуулган, ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнтэй хамтран “Уул уурхайн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл” эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд зохион байгуулж байна.

Бага хурлыг Уул уурхайн хүрээлэнгийн зөвлөх доктор, профессор Б.Пүрэвтогтох даргалж, илтгэгч, доктор Л.Орхон, доктор Х.Жаргалсайхан нар “Уул уурхайн хүрээлэнгийн шинжилгээ судалгаа, зураг төслийн ажлын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавилаа.  

Энэ үеэр “Монгол Улсын уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл, олон улсын туршлага”, “Уул уурхайн салбарын хөгжил ба ХЭМАБ-ын тогтолцоо”, “Чухал ашигт малтмал: Монгол Улсын бодлого, стратеги” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *