Хатгал тосгоны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 75.4 хувьтай байна. Сумын аюулгүй нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн 80 тонн өвс, 72 тонн хүчит тэжээл, 0.12 тонн эрдэс тэжээл авахаас 43.8 тонн өвс, 5.6 тонн хүчит тэжээл бэлтгэжээ. Малчид, иргэдийн түвшинд 4079 тонн өвс бэлтгэхээс 1620 тонн буюу 39.3 хувийн биелэлттэй байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хүлээн авах ажлын хэсэг Хатгал тосгонд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл хангасан байдалтай газар дээр нь танилцлаа.
Ажлын хэсэг байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлийг даван туулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилт болон малчид, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангалтын бодит байдлыг шалгаж хүлээн авлаа.
