Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд өнөө өглөө үүрээр агуулах шатлаа. Иргэн Ц-ын эзэмшлийн машины сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй 2 давхар блокон обьект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичин агуулах бүрэн шатав. Энэ тухай дуудлага 10-р сарын 21-ний өдрийн 00:43 цагт иржээ. Уг дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 26, 18 дугаар анги 01:42 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Шөнө агуулах шатлаа
