Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагт ачилтынхан бусдын машиныг ачиж явахдаа эвдэлсэн бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар ТЦА “Энэ оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ачих явцдаа эвдэж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцсон” гэж мэдээллээ.
Бусдын машиныг ачихдаа эвдсэн ачилтын компанийн ажилчдад хариуцлага тооцжээ
