Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан гишүүд Үндсэн хуулийн цэцийн гадна жагсана


УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 55 гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргаж, УИХ-аар хэлэлцүүлсэн. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа хууль зөрчиж, буруу томьёолол ашигласан гэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн, өнөөдөр хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан товлосон ёсоор 09:30 цагт эхэллээ. Уг хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг хянаж, шийдвэр гаргах юм. 

Харин Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан П.Сайнзориг нарын гишүүд “УИХ-ын тогтоол гараагүй байхад уг асуудлаар маргаан үүсгэсэн, дунд суудлын хуралдааныг алгасаж, шууд их суудлын хуралдаан зарласан гээд процессоо эхлүүлэхдээ хүртэл цэц нь хуулиа зөрчиж, алдаа гаргаж байна” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан их хурлын гишүүд ҮХЦ-ийн гадаа жагсана гэж мэдэгдсэн ч дээрх гишүүдийн олонх нь цэцийн хуралдаанд оролцож байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *