Ерөнхий сайдын үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлын хуралдаанаар нээлттэй хэлэлцэж байна. Цэцийн үдээс хойших хуралдааныг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид орхин гарлаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
–УИХ-аас томилогддог Ерөнхий сайд буюу УИХ-аар хүлээн зөвшөөрөгдөж байж бүрэн эрх нь хэрэгждэг Засгийн газар нь УИХ руугаа халдан довтолж, харин эсрэгээрээ төрийн эрх мэдлийг авах оролдлогыг бусад инститүцтэй хамтран, хүч түрэн хийж байна. 40-хөн гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаал дээрээ үлдье гэсэн увайгүй үйлдэл хийж, өнөөдөр улстөрийн тогтворгүй байдал, Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу биднийг түлхэн авч орлоо.
УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы 2025.10.17-ны нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандсан юм.
