Улаанбурхны халдвар авсан 7 хүн хэвтэн эмчлүүлж байна


Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв мэдээлжээ. 10-р сарын 21 хүртэлх хугацаанд 13.532 хүн улаанбурхан өвчний халдвар авч, 13.514 нь эдгэрчээ. Эмнэлэгт одоо 7 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 5 хүний биеийн байдал дунд, 2-ынх нь хөнгөн байна.

Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Уг өвчний эсрэг вакцинд хамрагдсан бол мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хэлж, цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг ХӨСҮТ зөвлөлөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *