Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шэнь Минь Жуантай уулзаж тус улсаас импортлох Евро-5 стандартын АИ-92 автобензиний биет хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах талаар ярилцаж тохиролцлоо.
АҮЭБЯ болон импортлогч ААН-ийн төлөөлөл Бээжин хотруу явж урьдчилан тохирсон нэмэлт гэрээ хэлцлүүдийг хийхээр ажиллаж байна.
