Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтээр өнөөдөр 09:00 цагт эхэлсэн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан сая өндөрлөлөө. Нээлттэй эхэлсэн ч хаалттай үргэлжилсэн уг хуралдааны асуулт хариултаар үргэлжилсэн хэлэлцүүлэг дуусаж, цэцийн 9 гишүүн зөвлөлдөх танхимд оржээ.
Уг хуралдаанд гэрчээр оролцсон УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос оролцогч талууд хамгийн сүүлд асуулт асуун, хариулт авсан байна. Их суудлын хуралдааны шийдвэрийг 19:00 цагт талуудад танилцуулахаар тогтжээ.
