Шатахууны агуулах барихад зориулан, зээл олгохоор боллоо


Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Улсын хэмжээнд шатахуун нөөцлөх агуулах хүрэлцэхгүй байгаа юм. Агуулахын багтаамж, хүчин чадлыг нэмэгдүүлж, дахин 30 хоног хэрэглэх шатахуун нөөцөлдөг болох хэрэгтэй байна. Тиймээс агуулах барихад зориулан, газрын тосны компаниудад хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2024 оны 134 дүгээр тогтоолоор нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох юм. Зээлийн хүүгийн татаасыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болж байна. Үүнийг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгав. 

“Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн байгаа. Сүүлийн өдрүүдэд шатахууны хэрэглээ хоёр дахин өссөн. Улаанбаатарынхан өдөрт 950-1200 тн шатахуун хэрэглэдэг. Энэ өдрүүдэд 1800-2000 тн-ыг нийлүүлж байна” гэж сайд Г.Дамдинням танилцуулав. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *