Монголын ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын тэргүүн, АИХ-ын депутат Ж.Гомбожав:
-МАН-ын бага хурлын гишүүдийг албан тушаалаар бүрдүүлж байгаа нь их уршигтай байна. Аймгийн дарга, намын хорооны дэд дарга, сайд болсон хүмүүсийг шууд албан тушаалаар нь бага хурлын гишүүн болгож байна. Төрд бэлтгэгдээгүй, шалдар булдар хүмүүс намын төв удирдах байгууллагад орж ирснээс болоод, энэ зөрчлийн эх үүсвэр тавигдаж байна.
Эцсийн эцэст Монголыг ард түмэн удирдаж байгаа. Үндсэн хуулийн 3-р зүйлд энэ тухай тодорхой заасан байгаа. Ард түмэн улсыг удирдана гээд 3 сая хүн Төрийн ордонд ирж хуралдалтай биш. Төлөөллийн байгууллагаар дамжуулж удирдахаар 1992 оны Үндсэн хуульд зааж өгсөн шүү дээ. Тэр төлөөллийн байгууллага нь УИХ.
Төрд бэлтгэгдээгүй хүмүүс УИХ-д олноороо орж ирсэн. Тэд намын бага хурлыг бүрдүүлж байгаа нь эцсийн эцэст ийм байдалд хүргэж байна. Үүнийг одоогийн их хурал засах ёстой.
