МАН-ын их хурал ирэх сарын 15, 16-нд болно


Өнгөрсөн есдүгээр сарын 27-28-нд МАН бага хурлаа хийж, их хурлаа товлосон. Үүгээр ирэх 11-р сарын 15, 16-нд МАН-ын их хурал хуралдахаар болсон билээ. Урьдчилсан дүнгээр тус намын их хуралд 300-400 мянга гаруй гишүүн оролцох төлөвтэй.

Уг хурлаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тохируулж, үндсэн дүрмээ батлах юм. Түүнээс гадна дүрмийн бусаар явуулсан гэх намын даргын сонгуулийг ч дахин хийх магадлал үүсэж мэднэ. Ямартай ч МАН-ын гишүүд их хуралдаа бэлтгэж эхэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *