Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ


Улсын 1 дүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ардын эмч цолоор:
  • Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн яамны Урологи-Андрологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч, Төрийн хошой шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн,
  • Элэг шилжүүлэн суулгах мэс заслын аргыг нутагшуулж, олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдэж, Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцон эрүүл мэндийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн нарт Монгол Улсын Ардын эмч цол хүртээлээ.
  • Хүний гавьяат эмч цолоор:
    Улсын 1 дүгээр төв эмнэлгийн захирал асан, ахмад эмч Ноосгойн Оюунцэцэг, ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Лувсандагвын Бямбасүрэн,
    Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх эмч Донхимын Чулуунбаатар, Нүд судлал, мэс заслын тасгийн зөвлөх эмч Пэлжээгийн Бүрэнжаргал,
    Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Самдангийн Алтансүх,
    Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
    Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Содовын Сонин, Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Эрдэнийн Бат-Өлзий,
    Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Гончигсүрэнгийн Энхцэцэг, Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Буянтын Доржханд,
    Алтан гадас одонгоор:
    Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Пүрэвдоржийн Мөнхтуул, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Эрхэмийн Энхчимэг, Эрчимт эмчилгээний тасгийн эрчимт эмчилгээний эмч Шаалуугийн Цэрэнлхам, Эмнэл зүйн эмгэг судлалын лабораторийн ахлах лаборант Даваадоржийн Лхамсүрэн, Алсын түргэн тусламжийн жолооч Чойжилсүрэнгийн Батдэлгэр,
    Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Ширчингийн Баттулга, Зүрхний төвийн зохицуулах сувилагч Лхагваагийн Буянхишиг,
    Хөдөлмөрийн хүндэт медалиар:
    Сувилахуйн албаны арга зүйч Доноровын Долгор,
    Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Баасанжавын Батцэцэг, эм хариуцсан ахлах менежер, хими эмчилгээ хариуцсан эмзүйч Лоохоны Хэрлэнчимэг, Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн сувилагч Болдын Эрдэнэчимэг,
    Хэрх үе судлал, үе сэргээх төвийн их эмч Өлзийбаярын Баярцэнгэл нарыг шагналаа.
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.








Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *