УИХ өнөөдөр Засгийн газраас 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-МАН-ын даргын төлөөх тэмцэл явсаар эцэстээ төрийн хямрал боллоо. Үүний цаана нүүрсний гэрээгээ хэн байгуулах вэ гэдэг тэмцэл л өрнөж байгаа юм байна.
“Л.Оюун-Эрдэнэ Ончхараат, Бортолгой гэдэг 2 ордод нүүрс олборлох гэрээ байгуулсан байдаг. Г.Занданшатарын Засгийн газар бас Тавантолгойн бүлэг ордын ашиглаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээ байгуулах тухай яриад эхэллээ. Ашиглаагүй орд гэж юуг хэлээд байгаа юм бэ? Нүүрсний хулгайтай тэмцэх юм бол шинэ гэрээ яагаад байгуулах гээд байгаа юм бэ?
Тэргүүн шадар сайд Н.Учрал:
-Тавантолгойн бүлэг ордыг хянах, шалгах ажлын хэсэг байгуулсан. 1 хүн биш бүрэн эрхт төлөөлөгчийн баг байгуулж, яам бүрээс 1 хүн багтаасан. Олборлох салбарын ил тод байдлын санаачилгад нэгдсэн улс мөртлөө Уул уурханй ил тод байдлын тухай хууль батлаагүй. Занданшаарын Засгийн газар Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл санаачлан, УИХ-д оруулна.
Тогтоолыг их хурал хяналтад оруулж байгаа юм. Энэ тогтоолыг хийснээр янз бүрийн гэрээ хийх гээд байгаа юм байхгүй. Их хуралгүйгээр Засгийн газар ашиглах боломжгүй.
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням:
-Тавантолгойн бүлэг ордын ашиглаагүй байгаа хэсэг нь Бортээгийн орд гээд Ерөнхий сайд хэлчихсэн. Бортолгой, Ончхараат ордыг “Чайна-Энержи” компанид өгчихсөн ш дээ. Бүгд мэдэж байгаа. Нийтэд ил болгож байгаа. УИХ-ын хараа хяналтад оруулъя гэж байгаа юм.
