Монголын боксын зөвлөл мэргэжлийн боксчдын чансаа тогтоох цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болсон. “The fight club”-ын эхнийх нь энэ сарын 25-нд болох юм.
Энэ удаад Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ рингенд хоёрдахь тулаанаа хийхээр боллоо. Түүний өрсөлдөгч нь БНХАУ-ын Чен Цян. Тэр 23 настай бөгөөд мэргэжлийн боксын дэвжээнд дөрөв ялж, нэг ялагджээ. Тамирчдын чансаа тогтоох энэхүү тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй нэг жингийн тулаан болно. Эмэгтэйчүүдийн дунд жинд Т.Болортуул, Н.Оюун-Эрдэнэ, нар тулалдах бол эрчүүдийн дунд жинд Б.Тимур, Б.Нэргүй, хөнгөн жинд Ү.Баасандаш, Н.Оюун-Эрдэнэ нар тулалдах юм. Харин хүнд жинд Х.Бекнур, Э.Батжаргал, мэргэжлийн боксод анхны тулаанаа хийх Б.Очирхуяг, Б.Ням-Очир нар өрсөлдөхөөр байна. Мөн энэ тулааны оргилоор 57.2 килограммын жинд Х.Энх-Амар, Г.Ган-Эрдэнэ нар тулалдана. Энэхүү чансаа тогтоох тэмцээнийг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр олон улсын тэмцээнд Монголын боксчид амжилт гаргахад чухал нөлөөтэй гэж үзэж байна.
