УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг оруулах санал гаргаж, санал хураалт явуулсан юм. Санал хураалтад 95 гишүүн оролцсоны 56.8 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэх асуудлын 4-рт орууллаа.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Зарчмын зөрүүтэй санал бүлгүүд гаргаагүй байхад Б.Энхбаярыг томилох асуудлыг оруулж ирээд явчихлаа. Б.Энхбаяр гишүүн “Намайг доромжилсны чинь төлөө энэ саналыг унагалаа” гэж хэлсэн. Бүгд сонссон. Намайг “Чимээгүй байгаач ээ” гэж хэлсний төлөө прокурорын байгууллагын төсвийг унагасан. Ингэж болох уу?
