Боловсролын сайд П.Наранбаяраас ажил хаялт үргэлжлэх үү, цалин хөлс өгөх үү гэсэн асуултад хариулт авлаа.
Тэрбээр Хөдөлмөрийн тухай хуульд хоёр тал хэлэлцээний ширээний ард сууснаар нөхөн олговор олгох тухай заасан байдаг. Хэлэлцээ эхлэхгүй бол энэ талаар ярих боломжгүй гэв.
Багш нарын ажил хаялт үргэлжлэх үү. Нэг дэх өдөр сургууль, цэцэрлэг ажиллах эхлэх үү?
-Харамсалтай нь Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийн ширээний ард суухгүй байна. Нэг дэхээс хичээл эхлэх эсэх энэ хэлэлцээнд орох эсэхээс хамаарна.
Засгийн газрын зүгээс байж болох бүхий л болзлыг хэллээ, хэлэлцээрт урилаа. Үндсэн цалинг шууд 3,5 болго. Хүн бүрийн цалинг 2,1 саяар нэмэхийг шаардаж байгаа. Ингэх юм бол нийт төсөв дээр нэмж 3 их наяд 300 тэрбум төгрөг шууд нэм гэсэн үг.
Ямар ч үйлдвэрчний эвлэл гэдэг бол судалгааны маш том байгууллага байдаг дэлхийн жишиг бий. Цалингийн бодлогыг тогтооход оролцдог нийгмийн гол хүчин зүйл. Гэтэл ямар нэгэн макро эдийн засгийн тооцоогүйгээр хэцүү байдлыг үүсгэж байна.
Олон улсын арбитрын шийдвэр гарахдаа хууль бус ажил хаялт гэж гарвал хэн хариуцлага хүлээх вэ?
-Арбитраас ажил хаялт хууль бус гэдэг дүгнэлт гаргавал ажил хаялт зарласан удирдлагууд хариуцлага хүлээнэ. Ажил хаялтад оролцож байгаа багш нарт хамаарахгүй, тэд эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж байна гэж үзнэ байгаа. Ажил хаялт руу орно гэдэг бол хамгийн сүүлчийн ашигладаг зэвсэг. Процесс дуусаагүй байхад арбитрт хандалгүйгээр ажил хаяж эхэлсэн. Эрх зүйн хувьд байж болохгүй зүйл.
Багш нарт цалин олгох уу?
-Хөдөлмөрийн маргаан үүсч байгаа нөхцөл байдал дунд хэлэлцээнд оролцож байж энэ асуудлыг шийддэг. Хэлэлцээнд орохгүй гүрийгээд байвал нөхөн олговорын асуудал ярих боломжгүй.

One response to “П.Наранбаяр: Хэлэлцээ хийхгүй бол багш нарт нөхөн олговор олгох боломжгүй”
Энэ нөхрийг сүрдүүлсэн гээд шүүхэд өгчихмөөр байх юм яаахуу