Хууль бусаар ногоон хаш олборложээ


Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа өнгөрсөн 6 дугаар сард хийсэн хяналт шалгалтын хүрээнд хууль бусаар ногоон хаш олборлосон зөрчлийг илрүүлжээ. 6 дугаар сарын 6, 7-нд тус захиргааны даргын тушаалын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлж, прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа.

Хоёр ЗИЛ-131 машинд нэг тонн орчим ногоон хаш ачсан 7 иргэний зөрчлийг хуулийн байгууллагад харъяаллын дагуу шилжүүлсэн юм.

Мөн тус хамгаалалтын захиргаанаас 7-р сарын 18-ны өдөр иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу тодорхой цэгүүдэд шалгалт хийхэд, “УАЗ фургон” машинд хууль бус ашигт малтмал болох бярангийн ногоон хаш 500 гаруй кг-ийг ачсан байжээ. Уг зөрчлийг гаргасан 4 хүнийг Экологийн цагдаагийн алба болон прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт, хууль бусаар байгалийн нөөцөд халдсан байж болзошгүй 4 иргэний 1 нь тухайн орон нутгийн удирдах албан тушаалтантай холбоотой юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *