ШУУРХАЙ: ЗГ ээлжит бусаар хуралдаж шатахууны асуудлыг хэлэлцэхээр болжээ


Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн нийслэлд ШТС-уудын ачаалал эрс нэмэгдэж, АИ-92 шатахуун олдохгүй байгаа талаар иргэд бухимдах болсон. АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын өгч буй мэдээллээр, нөөц нийлүүлэлт хэвийн байгаа ч иргэд “Шатахуун тасалдана” гэх цуу ярианд итгэн, хэвийн хэмжээнээс ихээр бензин авч байгаа нь энэхүү асуудлыг үүсэхэд нөлөөлж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *