Сүхбаатар аймаг 2024-2025 онд нийт 2.4 тэрбум төгрөгөөр татмыг ойжуулж байна. Уг санхүүжилтийн 30 хувийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, 70 хувийг АДАПТ төсөл гаргажээ.
Тус ажлын гүйцэтгэлд БОАУАЯ, АДАПТ төсөл, Усны газар, НҮБ-ын шинжээчдийн баг 10 дугаар сарын 19-22-нд мониторинг хийв. Үүнд:
- 20 га талбайд Түмэнцогт сумын Хэрлэн голын татамд “Алтансолин” ХХК бургас, хайлаас мод
- 30 га талбайд Дарьганга сумын Ганга нуур орчимд “Гранд форест” ХХК бургас, хайлаас мод
- 92 га талбайд Түмэнцогт сумын Хэрлэн голын татмын дагуу “Гранд форест” ХХК бургас мод
- 13 га талбайд Наран сумын Өлзийтбулаг болон Дарьганга сумын Баян булгийн орчимд “Модны эмч” ХХК бургас, хайлаас мод тарьсан.
- 60 га талбайд Түмэнцогт сумын Хэрлэн голын татмын дагуу “Нарс мод” ХХК бургас, хайлаас мод тарьж эхлээд байна.
Суулгасан суулгацын 70% нь ургаж байна.
