Улаанбаатар хотын үзэгчдийн зүрхийг Төв цэнгэлдэх хүрээлэнд асаасан Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа бундан зүрхээ Дарханд асаахаар боллоо. Тэрээр 40 жилийн ойгоо өнгөрсөн 8 дугаар сард “Зүрх асна” супер шоу тоглолтоор тэмдэглэсэн. Тэгвэл тэрээр 11 дүгээр сарын 14-нд Дарханд энэ тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Дарханы үзэгчидтэй хамт зүрхээ асаах газраар тэр “Darhan United arena”-г сонгожээ.
Т.Ариунаагийн зүрх Дарханд асна
