Улсын төсвийн хөрөнгөөр “Хөрсний хүнд металлыг тодорхойлох ICP-OES, микродолгионы сорьц задлагч багаж, тоног төхөөрөмж”-ийг БОУАӨЯ худалдан авч Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторид хүлээлгэн өглөө.
Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори нь Улаанбаатар хотын 100 гаруй, аймгийн төвүүдийн 300 орчим цэгт “Хөрсний чанар, Хөрс бохирдуулагч бодис, элементийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS5850:2019 стандартад заасан хүнд металлуудаас 8 төрлийн хүнд металлын хэмжээг тодорхойлдог байсан бол цаашид агаар, ус, хөрсөн дэх 70 гаруй хүнд металын агууламжийг тодорхойлох боломжтой орчин орчин үеийн дэвшилтэт төхөөрөмжийг нэвтрүүллээ.
ICP-OES, микродолгионы сорьц задлагч багаж, тоног төхөөрөмжийг суурилуулах, угсрах, шалгалт тохируулгын ажлыг хийсэн ба багаж, тоног төхөөрөмжийг ашиглах сургалтыг 10 дугаар сарын 21-24-нд Байгаль орчин, хэмжил зүйн лаборатори болон орон нутгийн бүсийн лаборатори (Дархан-Уул аймгийн УЦУОШТ)-ийн албан хаагчдыг хамруулж зохион байгуулжээ.
