Эрэгтэйчүүд амьдралын буруу дадал, хорт зуршлаас шалтгаалж осол гэмтэлд өртөх, эрүүл мэндээрээ хохирох нь их байгааг ГССҮТ мэдээллээ.
Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан:
- Унах 45,037 (41.2 хувь)
- Механик хүчинд өртөх 21,116 (19.3 хувь)
- Зам, тээврийн осол 13,700 (12.5 хувь)
- Мориноос унах, чирэгдэх, амьтанд өшиглүүлэх 9,498 (8.7 хувь)
- Хүчирхийлэл 9,030 (3.4 хувь)
Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 59.9 хувь буюу 65,480 нь эрэгтэй, 40.1 хувь буюу 43,875 нь эмэгтэй байна.
Гэмтлийн хэлбэр
- Толгойн гэмтэл 21.7 хувь
- Бугуй ба сарвууны гэмтэл 13.9 хувь
- Шагай ба тавхайн гэмтэл 13.6 хувь
- Тохой ба шууны гэмтэл 11.7 хувь
- Өвдөг ба шилбэний гэмтэл 11 хувийг тус тус эзэлжээ.
