Г.Дамдинням: Бензины тасалдал 14 цаг гэхэд хэвийн болно


Сүүлийн хоёр долоо хоногт үүссэн АИ-92 бензиний шоок өнөөдрөөс хэвийн байдал руу шилжиж байна. Манай аж ахуйн нэгжүүд Засгийн газар, салбарын яамтайгаа нягт хамтран ажиллалаа. Сүүлийн гурав, дөрөв хоног Улаанбаатар хотын түгжрэлд өдөр шөнөгүй цэнэглэлт хийж энэ шоокийг тайвшруулж байна. Орон нутгууд руу 5600 мянган тн бензин ачлаа. Одоо ямар асуудал үлдсэн бэ гэхээр нөөцөө сайн нэмж бүрдүүлэх. Өнөөдөр 2 цаг гэхэд үндсэндээ хэвийн байдалд шилжинэ.

Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад АИ-92 бензиний таталт ихэссэн. Мөн Хятадаас авах бензин Хөх хотод ирсэн байгаа. Монгол руу ачих экспортын зөвшөөрлөө авахыг хүлээж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *