НДЕГ-аас цагдаагийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулав


Нийгмийн даатгалын ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан хаагчдад “Нийгмийн даатгалын багц хууль”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,тэтгэмжийн тухай хууль” -ийн талаар сургалт зохион байгуулав.

Сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудыг танилцуулан, албан хаагчдын тавьсан асуултад хариулт өгч ажиллалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *